Санал хүсэлт

Инженер техникийн ажилтнууд маань ажлын хариуцлага, үнэнч шударга байдал, нарийн тооцоолол дээр тулгуурлан ажлыг шуурхай, алдаа мадаггүй гүйцэтгэхийг эрхэмлэдэг нь бидний гол давуу тал юм.

Спортын тэмцээн өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Монгол Улсын Зам, тээврийн яам, түүний харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 6️⃣ төрөлт спортын тэмцээн өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

🏐03 дугаар сарын 28-нд гар бөмбөгийн тэмцээнээр эхэлсэн зам, тээврийн салбарынхны спортын нэгдсэн энэхүү үйл ажиллагааг өнөө жил Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар хариуцан зохион байгуулж буй. Энэ удаагийн тэмцээнд шатар ♟️, ширээний теннис 🏓, сагсан бөмбөг 🏀, гар бөмбөг🏐, дартс 🎯, цахим спорт 🛜 гэсэн 6️⃣ төрлөөр 1️⃣2️⃣ байгууллагын 1️⃣2️⃣1️⃣ багийн 6️⃣5️⃣3️⃣ тамирчин оролцож байна.�

🔹Энэхүү уламжлалт тэмцээн нь идэвхитэй хөдөлгөөнөөр эрүүл мэндээ хамгаалах, бие бялдраа хөгжүүлэн чийрэгжүүлэх, спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, биеийн тамир, спортод ажилтан, албан хаагчдыг идэвхитэй оролцуулах гол зорилготойгоос гадна яамны харьяа байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулдаг юм.

➡️Нээлтийн үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ “Зам, тээврийн салбар бол Монгол Улсын хөгжлийн тулгуур салбарын нэг. Бид 2️⃣0️⃣2️⃣6️⃣онд төмөр зам, авто зам, автотээвэр, иргэний нисэх, далай болон усан замын тээврийн чиглэлээр томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ их бүтээн байгуулалтыг амжилттай урагшлуулахад зөвхөн техник, технологиос гадна та бүхний эрүүл бие, тэсвэр тэвчээр, сахилга бат, багаар ажиллах чадвар нэн чухал. Харин спорт бол эдгээр үнэт чанаруудыг төлөвшүүлдэг хамгийн үр дүнтэй талбар юм.

Тиймээс өнөөдрийн тэмцээнд баг хамт олноороо идэхи санаачлагатай оролцож буй нийт салбарын алба хаагчид, тамирчиддаа баярлаж талархаж байгаагаа илэрхийлье” гэсэн юм.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter
Share on linkedin
LinkedIn
Share on pinterest
Pinterest